С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн. Шүүх хуралдаан зургаа дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралдаан завсарласан юм. 

Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүгч нар гэм буруутай эсэхийг тогтоохоор зөвлөлдөж байна. Шүүх гэм буруутай эсхүл гэм буруугүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм. Хэрвээ шүүхээс гэм буруутай гэж үзвэл шүүх хурал цааш үргэлжилнэ.

Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр “Шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шүүхийн шийдвэрийг танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулна” гэлээ. Гэхдээ гэм буруутай гэж үзвэл хэвлэл мэдээллийн төлөөлөлийг оруулахгүй юм. 

 

Эргэн мэдээлэх болно.