ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал нотлох баримт дутуу учир прокурорт буцаагдаад байгаа. 

Тэгвэл зургаан өдрийн турш үргэлжилсэн шүүх хуралдаан "сэтгэл зүйн өндөр дарамтанд болж өнгөрсөн" хэмээн өмгөөлөгч Г.Батбаяр хэллээ.

Тэрбээр "Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн яллагдагч талын өмгөөлөгчдийн эрхийг хязгаарласан. Мөн хохирогч талын өмгөөлөгчидтэй нийлж биднийг дарамталсан" хэмээн мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан тэрбээр Төв аймгийн шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд өгөхөөр болжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин