“Hero” студийн Баатарын экс гэргий жүжигчин Ч.Ундралыг “Хит”-ийн Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлийн холбоо үүсгэн тэд хүүхэдтэй болсон.

“Хит” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Давааням агсны хүү Д.Даваадоржийн хувьд аавынхаа үргэлжлэл болж үлдсэн, сайн аавынхаа нэрийг өргөж яваа залуу хэмээн олон хүмүүс үнэлдэг. МУИС төгссөн, МУИС-ийн оюутнуудын зөвлөлд чухал үүрэг гүйцэтгэж явсан Д.Даваадорж нийгмийн идэвхтэй залуу, бас сайн бизнесмэн гэсэн. 

Тэгвэл хоорондоо 11 насны зөрүүтэй энэ хосыг хүүхэдтэй болсон гэдгийг Соронз сэтгүүл нэгэн дугаартаа дугаартаа онцолж, тэдний гэрэл зургийг мөн сэтгүүлдээ хавсаргаж байсан билээ. 

Энэ бүх ярианд огт мэдэгдэл хийдэггүй Ундрал ихээхэн завгүй л ажиллаж яваа бололтой. Түүний хувьд өөрийн охин дүүтэйгээ хамтран CHOI HAINZAN гэх нэртэй хувцасны брэнд нээн ажиллуулж байгаагаас гадна өөрөө СУИС-д найруулагчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалснаас гадна U art студи дээрээ кино уран бүтээл болон жүжигчний сургалт явуулах гээд маш олон ажлыг амжуулж, хүүхдүүдээ ч хажуугаар нь хүмүүжүүлэн завгүй эхнэр байгаа аж.