“Хэцүү анги“, “Миний ах атаман“ зэрэг уран бүтээлүүдээр үзэгчдэд танил болсон жүжигчин М.Баярбат сүүлийн жилүүдэд гадаад төрх, биеийн галбиртаа ихээхэн анхаарах болсон гэдэг. Фитнессээр хичээллэж биеийн хөгжлөө өв тэгш болгохоор хүчин зүтгэж яваа тэрбээр ганц бие аав. Хүүхдүүдээ өөрөө өсгөж яваа залуу аав уран бүтээлээсээ хөндийрөлгүй “Зүрхний хилэн“, “Байтаг богд“, “Маш нууц“ зэрэг дэлгэцийн бүтээлдээ амжилттай тоглосон. Энэ удаад түүний гэрэл зургаас сонирхуулж байна. Хүүхнхүүдийн хүсэмжит олны танил залуусын жагсаалтыг нэлээн дээгүүрт бичигддэг гэнэ лээ.