Хүннү рок урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU” хамтлагийн “Гэрэг” цомогт багтсан "Чингис хаан" дуугаа олонд цацлаа. Тус хамтлагийн продюсерээр дуучин Б.Дашдондог ажилладаг бөгөөд хамтлагийн ахлагч хөгжимчин, дуучин Ц.Галбадрах, гишүүд нь Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн нар юм.

Дашрамд сонирхуулахад, “The HU” хамтлагийн “Чонон сүлд” дуу АНУ-ын ITUNES-д 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан билээ. Тус хамтлагийн дуу Лэйди Гагагийн “Always remember us this way”, “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудын өмнө бичигдсэн удаатай. "The Hu"-гийн “Yu ve yu ve yu” бүтээл мөн Billboard-д эхний аравт багтсан юм.