Би анх 27-тойдоо өөрөөсөө олон насаар ах хүнтэй гэрлэж байлаа. Тухайн үед надаас ах, сайхан сэтгэлтэй, хүүхэн шуухан гэдэггүй нь их таалагдсан юм. Орлогын хувьд дундаж.

Би өөрийнхөө хүссэн юмыг авах гэж өөрөө ажиллаж өөрийнхөө цалингаар л болгодог байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Бид 2 гадаадад амьдардаг. Нөхөр байр, хоолны мөнгө төлдөг. Би одоо 34 хүрч байгаа ч одоо хүртэл хүүхэд төрүүлээгүй. Яагаад гэвэл, нөхөр маань бараг хөрөлттэй гэх үү дээ. Бид хамгийн сүүлд хэзээ харьцаанд орсныг ч бүр санахгүй байна. Тиймдээ ч нөхөр маань хүүхэн шуухан сонирхдоггүй байсан юм лээ. Би энэ амьдралаас үнэндээ л залхаж байна. Ямар ч хайр энхрийлэл байхгүй, 7-н жил 1 л уйтгартай амьдарлаа. Хүүхэдтэй болж, хайрттай тэврүүлж, үнсүүлж сайхан амьдармаар байна…