Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн тэмцээн Японы Токио хотод үргэлжилж байна.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Ганхайч Бразилын Алексио Кастильостой учраа таарч вазари үнэлгээгээр ялалт байгуулсан. Дараагийн тойрогт Пинардыг хутгангуут нь мордоод иппон цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан билээ. Харин гуравдугаар тойрогт Италийн Марио Гентрачиотой барилдаж ялснаар шөвгийн наймд үлдсэн юм.

Харамсалтай нь олимп, дэлхийн аварга Словений Тина Трстеняктай барилдаж даралтаар ялагдав. Одоо дагах барилдаан хийх юм.