Мөрөөдлийн театрын хамт олон намар цагийн тоглолтын хөшгөө "Галзуу хот" шоу драмаар нээсэн.  Тэгвэл өнөөдөр 18:00 цагаас баруун 4 зам МҮЭСТОрдонд албан ёсны нээлт буюу улаан хивсний ёслол болох гэж байна. Энэхүү улаан хивсний ёслолын үеэрээ хүрэлцэн ирсэн зочдоосоо азтан тодруулж 5 хосыг жүжгийн урилгаа бэлэглэх гэнэ.

Тус шоу драмаараа сайнаасаа илүү саар нь давамгайлаад буй энэ цаг үеийн нийслэлийн өнгө төрхийг харуулах гэнэ шүү. Үзэгчдэд инээд бэлэглэхийн сацуу хүн бүхэнд мессеж өгөхийг зорьж буй нь тэдний хөдөлмөрч бүтээлч байдлыг нь илтгэх мэт.

Тоглолтын тасалбар Бельэтаж: 15000 төгрөг Партер: 18000 төгрөг гэсэн сонголттой байгаа аж. Мөн www.Ticket.mn-ээр тасалбараа захиалах боломжтой.