Сайн байцгаана уу? Би өмнө нь нөхөртэйгээ янз бүрийн хүүхнүүдээс болж их мууддаг байлаа. Эргээд өөртөө буруу өгөөд надад учир байна уу гэж бодоод аль болох юмыг нь үзэхгүй байхыг хичээж итгэх хэрэгтэй. 

Хэрүүл уруул хийвэл улам л залхана гэж бодож өөрийгөө хорино. Өмнө нь ч янз бүрийн хүүхнүүдтэй танилцсан уулзсан байхад нь тачигнаад л хэрүүл уруул хийгээд нөгөө хүнд нь ч бас хэлдэг байсан одоо залхаачихна гэж бодож тэвчсээр сүүлдээ яах учраа ойлгохоо байлаа улам л давраад байх юм надад өөр хүнтэй харилцаатай байдаг нь мэдэгддэг тэр байтугай намайг фэйсбүүк найзаараа авахгүй утсаа үзүүлэхгүй чи ядаргаатай үзээд бүр хаа хамаагүй хүнтэй хардаад байдаг биз дээ үзүүлэхгүй байсан нь дээр гэнэ, зурган дээр нь хаа хамаагүй танихгүй хүүхнүүд лайк дарсан байна өөрөө ч бас дарсан байна.

Хааяа бүр хааяа утас нь дуугархаар авахгүй шөнө дуугарна надад энэ үйлдэл нь үнэхээр таалагдахгүй байна. Яагаад эмэгтэй нь үнэнч байж эрэгтэй нь ийм дураараа байж болдог юм бэ заримдаа хэрүүл хийхээрээ наад харьцдаг юмнуудтайгаа зайл гэхээр өөр хүн байхгүй гээд салж өгөхгүй юм яах вэ бүр үнэхээр дургүй хүрмээр