Өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр:-д нэгнээ хэмхлэж буух хоббитой эрх баригчдын явуулга төсгөл болох болоогүй бололтой. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хэлээгүй үгсийг хэлсэн болгож, ангийн нөхдөө өмөөрөн "хөөн хэлэлцэх хугацаа"-г өөрчилсөн хэмээн хэсэг шуугиан дэгдээсэн. Тэгвэл эл шуугианыг холбогдох газар нь "оймсны хэргээс өмнө" өөрчлөгдөн батлагдсан байна гэдгийг тогтоочихлоо. Гэтэл өдгөө бас л өнөөх "оймсны хэрэгт" арай өөр аргаар холбоод эхлэв. Энэ талаар эндээс уншина уу

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэсэн заалтын санал хураалтад эсрэг кноп дарсан гишүүд ашиг сонирхолын зөрчлүүдээ ил болгосоор байна. Дэлгэрэнгүй эндээс 

Нийгэм: сургуулийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны талаар удаа дараа нийтэлж байсан. Сануулж бичээд байхад тоохгүй явсаар хичээл ороод удаагүй энэ өдрүүдэд "сурагчдад хоол биш хор" өгч буй нь ил боллоо. Энэ тухай эндээс уншина уу

Улсын Нийслэл Улаанбаатар барилга байшингаараа хөгжлөө хараад удаж байна. Энэ үзлээ орхиод нийтийн тээврээ амьдралд ойроор хөгжүүлэх цаг нь болжээ, хотын дарга аа. эндээс уншина уу

Эдийн засаг: Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 1989 оноос хойш жил бүр гаргасаар ирсэн “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээл гэдэгтэй судлаачид санал нэгддэг. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019” тайланд  63 улсыг харьцуулахад, манай улс 62-рт жагсжээ. Ийнхүү сүүлээсээ хоёрт жагсахад юу нөлөөлснийг эндээс 

Спорт: Японы сүмо бөхийн дэвжээн дээр манай улсын олон тамирчид нэрээ тунхагласан. Тэдний нэг нь  Хакүхо М.Даваажаргал. Харин тэрбээр монгол улсынхаа иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэн болох шийдвэр гаргасан юм. Хакүхогийн хувьд Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн гурав дахь их аварга болж байна. Өмнө нь АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням нар тус улсын иргэншил авсан билээ.

Урлаг: Тун удахгүй амьд хөгжмийн гайхамшгийг гитарчин Өөжгий мэдрүүлнэ.  Бид бүхний сайн мэдэх үе үеийн хит "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө" зэрэг дуунуудын зохиолч Никитон хамтлагийн хөгжимчин, Пентатоник наадмын таван удаагийн шагналт ая зохиогч, продюсер Өөжгий буюу Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо толилуулахаар товоо зарлалаа. Түүний  "Чи над шиг дурлаж чадах уу" уран бүтээлийн амьд тоглолт ирэх аравдугаар сарын 04,05-нд Улаанбаатар Паласын концертын их танхимд болно. 

Урлагийн алтан тайзан дээрээ тодоос тод гялалзаж явсан  "од" бурхны оронд заларч, урлагийнханд хүнд гарз тохиолоо. Тодруулбал, СТА,  дуучин А.Мөнгөншагай нь энэ сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор амиа алдсан байна. Осолд орох үедээ гурвуулаа  явсан бөгөөд хоёр нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Дээрх ослын талаарх дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албанд өчигдөр орой бүртгэгджээ.

А.Мөнгөншагай нь “Гуч хүрсэн бүсгүй”, “Ижийгээ гомдоох учиргүй”, "Бид нэг ангийнхан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгч, сонсогчдыг байлдан дагуулдаг, Монголын рок, поп хамтлаг, дуучдын томоохон төлөөллүүдийн нэг байсан юм.

Ум сайн амгалан болох болтугай.