"Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр"-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах Зээлийн гэрээг харъяалах байнгын хороод хэлэлцэж баталсан билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг гэрээ хэлэлцээрт хэрхэн тусгасан болохыг албан ёсны орчуулгатайгаар нь хүргэж байна.