Бүх нутгаар солигдмол   үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга   шуурна. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч   ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн   бэлчир, Идэр, Тэс   голын   сав   газраар   4-9 градус хүйтэн, Хангайн   уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халхголын сав нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 0-5   градус, Алтайн өвөр говиор 8-13 градус,бусад нутгаар 3-8 градус дулаанбайна.

УЛААНБААТАР ХОТ:Багавтар   үүлтэй. Цас орохгүй.   Салхи хойноос секундэд 5-10 метр. өдөртөө  0-2 градус дулаан байна.  

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 884гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.