Image

 

               Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, тус үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.

         “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын 2019 оны үйлдвэрлэлийн үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, төсөл хөтөлбөр, өргөтгөл шинэчлэл, орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, төсвийн бүрдүүлэлтийн талаарх мэдээллийг тус үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгч нарт танилцууллаа. Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн зүгээс орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, цаашид “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-аас үйлдвэрийн ажилчид болоод орон нутгийн иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын болон үр ашигтай томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал солилцсон юм. Уг уулзалтаас гарсан саналуудыг цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэхээр боллоо.