УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр саяхнаас НАМЗХ-г удирдах болсон билээ. Олон мянган гишүүд, дэмжигчидтэй тус байгууллагыг удирдана гэдэг өөрөө хувь хүнээс нилээн чадал, чансаа шаардсан ажил гэдэг нь мэдээж.

Түүнийгээ дагаад НАМЗХ-ын удирдлагууд мэдлэг боловсролоороо олонд танигдсан байдаг. Учир нь өдгөө МАН-аас УИХ-д сонгогдсон 26 төрийн түшээдийн бараг талыг нь НАМЗХ-ны үе үеийн шилдэг удирдлагууд бүрдүүлж байгаа билээ.

Мөн Монголын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг түргэн боловсруулахыг нэхэн суугаа залуучууд бол НАМЗХ-ныхон юм. Тэднээс гарч байгаа олон шинэ санаачлагууд нь нийгэм дэхь залуучуудад таалагдаж, тэдний дэмжлэгийг авч чаддагаараа онцлогтой.

Тэгвэл НАМЗХ-ны шинэхэн удирдлага болох УИХ-ын отгон гишүүдийн нэг Н.Номтойбаяр ч өөрийн зүгээс шинэ санаачлагуудыг дэвшүүлж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан залууст уриалж байна. Тэрбээр өөрийн твиттертээ Цэргийн албыг  90 хоног болгож цэргийн академик боловсролтой хослуулан 18-27 насны бүх иргэнийг хамруулах хуулийн төслийг боловсруулж байгаагаа дурьдан бичжээ.

Ингэхдээ одоогийн 1 жилийн хугацаат цэргийн албыг сайн дурын vндсэн дээр цалингийн урамшуулалтай, хөдөлмөрийн бодлоготой уяж бэлтгэж байх.  Мөн 90 хоногт цэргийн хэргийн мэдлэг, Монгол Улсын Үндсэн хууль, Vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засаг, өв уламжлал, амьдрах ухаан зэргийг сургах нь зүйтэйг онцолжээ.

А.Болд