Сайн байна уу та бүхэнд энэхүү захиа очих өдрийн мэнд хүргэе. Би 21 настай 3 настай охинтой найз залуу маань төрөөд 5 сартай байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тэрнээс хойш ээж аавдаа охиноо үлдээгээд хүний нутагт оюутан болж ирээд 3 жил болж байна.

Зуны болон өвлийнхөө амралтаар гэртээ очиж охинтойгоо амарч хамт байдаг. Хадмуудтайгаа холбоотой байгаа айлын ганц хүү байсан юм. Харин саяхан 1 сард найз залуутай болсон юм миний болон нөхрийн талын ч маань найз хүн л дээ. Тэгээд гол нь би тэр хүнд их дасжээ. Гэтэл намайг нэг л тоохгүй тэгж ингэсгээд л хайртай гэж хэлээд л, би ч нээх гомдллохыг хүсдэггүй зоргоор нь аятайхан харьцаад л байна. Мэдээж залуу хүн хүүхэдтэй хүнтэй орооцолдохыг хүсэхгүй л байх, надад ч алдах эрх байхгүй охин үртэй болохоор төгсөөд монголдоо очоод охиноо өөрийгөө аваад явах чадалтай болчихоод л хүнтэй сууна гэж боддог.

Гэхдээ л тэр хүнийг надад үнэхээр сайн эсэхийн мэдмээр байна. Хэрвээ үгүй бол бүр илүү дасахаасаа өмнө харьцаагаа тасдах хэрэгтэй байдаг тэрийг нь яаж мэдэх вэ? Хамгийн хэцүү нь үе үе утсаа унтраагаад алга болчихно би ч яасан яагаад таг болчив гэж асуудаггүй тэр хүнтэй яаж харьцах хэрэгтэй вэ? Харааж муу хэлэхгүй байхыг хүсье. Би хүүхэдтэй гэдгээсээ ичдэггүй бас нуудаггүй миний аз жаргал юм чинь хэрвээ нөхөр минь амьд байсан бол элэг бүтэн сайхан л амьдрах байсан…