Сайн байцгаана уу? Та бүхнээс зөвлөгөө авмаар байнаа. Манай нөхөр айлын бага, би айлын том. Хоёр гэр бүлийн ялгаа нь манайхан бусдын амьдралд оролцоод байдаггүй, "Хоорондоо л болж байвал яахав дээ" гэдэг бодолтой байдаг. Харин нөхрийн талынхан юм болгон дээр хүний олноороо оролцоно. 

Өмсөх зүүх, идэх уух, тэр ч бүү хэл ажил амьдрал гээд бүхнийг заана. Бидний төлөө л хэлж байгаа даа ухааны юм бодоод би ч хүндээр хүлээж авдаггүй юм. Тэгсэн бүүр манай гэр бүлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, намайгаа муулдаг юм билээ. Тэрийг нь санамсаргүйгээр олж мэдсэн ч гэсэн за яахав дээ. Хүний л эгч нар дүүгийнхээ төлөө л биз ухааны юм бодоод л дуугүй л байсан. 

Эгч нар нь манай нөхрийг эхнэртээ толгойгоо мэдүүлсэн, толгой дээрээ гаргасан л гэнэ. Над шиг шуналтай муу хүн байхгүй юм байх оо. Асуудлыг бид хоёр хоорондоо ярилцаад шийдсэн байхад хүртэл та 2 ингэж шийдээд байхдаа яадын гээд л групп чатан дээрээ бичжээ. 

Одоо тэгсэн сал гэнээ. Наад эхнэрээрээ яадаг юм, архичин л гэнэ, гэртээ үзэгдэггүй, өөр хүн амьтантай л гэнэ, би бараг хорвоогийн муухай хүн бололтой шүү хадам эгч нарын бичиж байгаагаар. Сардаа  1-2 удаа найзуудтайгаа гарахаараа шоучин болдог байж. Ажлаар оройтоод тэр хэмжээгээр илүү цаг бодогдоод уг нь цалин нэмэгдэж байгаа ш дээ. Төрсөн ээж, дүү нараасаа бэлэг авахаар явдалтай нэгэн болдог юм шиг байна. 

Иймхэн юмнуудыг ойлгохгүй нөхрийг маань надаас сал гэх хадам эгч нарыг яах ёстой вэ? Одоо бүүр амьдралын бүх асуудалд оролцож, зарим нэг нь гэрт хүрч ирээд, хойноос ирээд хот миний, хотонд ороод хонь минийх гэдэг шиг нөхөр бид хоёрын дундуур орж хэрүүл хийлгэх боллоо.

Нөхөр бол эгч нарынхаа үгнээс гарахгүй юм. Сал гэхэд нь заа. Ажилд ор гэхэд нь за. Хөдөө явъя гэхэд нь за. Танайд нүүж очно гэхэд нь хүртэл за гэнэ.

Яах ёстой юм бэ? Ийм хадам эгч нарыг. Хадам ээж, аавыг байхад арай ч ийм байгаагүй ээ. Сүүлийн 2 жилийн амьдрал хадам эгч нарын гайгаар үнэндээ л там болж хувирч байнаа.