Би одоо 32 настай. Бараг 5 жил эр хүнтэй ойртохгүй байж байгаад тохиолдлын 3 хавьталын дараа энэ хүнтэй учирсан. Түүнтэйгээ хэсэг хугацааны дараа гэрлэнэ гэж боддог.

Миний 2 охинд сайн ханддаг. Амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй. Хөдөлмөрч, романтик надад үнэхээр сайн. Товчхондоо 2 хүүхэдтэй надад олдохгүй нөхөр. Тэр надтай хамт үсээ цайтал хамт байхыг мөрөөддөг. Гэвч секс нэг л болж өгөхгүй байна. Тэр оршил бараг хийдэггүй тэгээд хурдан дуусгадаг. Анхны үеэ бодоход хугацаа нь уртасч байгаа ч оршилгүй дайрдаг болохоор намайг тавихын даваан дээр түрүүлээд тавьчихдаг. Тэгж сэрэл хөдөлсөн чигээрээ хоцрохоор их хэцүү байдаг. Би “жаахан эрхлэе үнсэлцье” гэж эрхэлж үйлдлээрээ оршил хийхийг оролддог ч бараг л хэрэгсдэггүй. Өнөө орой чамтайгаа тухтайхан шиг нялуурч удаан хөлс чийхруулсан секс хиймээр байна чамайгаа санаж байна гэх мэтээр 2 ч удаа мсж бичиж утсаар эрхэлж байгаад уулзсан боловч боловч орой нь бас л шуурхайлсан.

Гэхдээ би өөрөө мсжэндээ төсөөлөлдөө оршилдсон байсан болоод тэрүү түрэмгий дайралт нь таалагдаад хоцронгоо алдсан боловч боовыг нь зөөлрөхөөс өмнө тавьж амжсан. Яаж оршилтой зөөлөн энхрий секс хиймээр байгаагаа ойлгуулах вэ? Хааяа тийм түрэмгий гал хурдан секс сайхан л даа. Гэхдээ л үргэлж салхинд туугдсан юм шиг секс хийгээд байхаар надад стресс үүсэх гээд байна. Сэрэл хөдөлсөн чигтэй хоцроод байх хэцүү байна. Огт сэрэлгүйгээр худлаа дуугарч жүжиглэлтэй нь биш дээ. Тэглээ гээд хайртай залуугаасаа салж, эсвэл нууцаар өөр сексийн баатар хаймааргүй байна. Эрчүүдээ надад зөвлөөч. Намайг тавьж амжаагүйг мэддэг.

Би сэтгэлээр унагаахгүйн тулд “зүгээр дээ хонгор минь чи минь ажил ихтэй стресстэй байгаа. Би бас байнгын харьцаагүй олон жил болсон болохоор хурдан тавьж чадахгүй байх шиг байна гэж хэлээд тэврээд өнгөрсөн. Ямар “чамаас өмнөх 2 залуу намайг тавиулж чадсан л юм даа, нэг нь том боовтой нөгөө нь сайн оршил хийдэг байсан” гэлтэй нь биш дээ. Хэт илэн далангүй бичснээ уншсан чинь иччихлээ. Гэхдээ л хамгийн нандин хэрэгцээгээ эерэг сайхнаар шийдмээр байна туслаач…