Сайн байна уу танай энэ сайт-г байнга уншдаг. Та бүхнээс зөвлөгөө ч гэхиймүү тусламж ч гэхиймүү нэг туслалцаа авах гэсийн.

Намайг Б... гэдэг. 25 настай манай эхнэр надаас 4 дүү. Бид гадаадад танилцаад жил гаран хамт амьдарч байгаад эхнэрээ жирэмсэн болонгуут нь монгол буцаасан. Би монголд ирээд эхнэртэйгээ нэг гэрт амьдраад сар гаран болж байна. Бид 3 манайд тодруулвал аав ээжтэй минь хамт амьдардаг. Мэдээж эмэгтэй хүнд хадмуудтайгаа хамт амьдрана гэдэг хэцүү л байх. БИ тэрийг мэдээд байнга эхнэрийнхээ талд орж гэрийн ажилд нь тусалдаг. Залуу гэр бүл болхоор тусдаа гарна гдг жаахан хөрөнгө мөнгөний тал дээр хэцүү бас өөр сонголт байхгүй...

Хамгийн гол нь манай эхнэр үе үе гэрлүүгээ гүйгээд явчдаг. БИ ч эхэндээ нээх хүндээр тусгаж авдаггүй байлаа. Тэгтэл нэг өдөр гэрлүүгээ явлаа гээд 1 хоног утсаар ч ярилгүй таг болов. Би гайхаад маргааш нь гэрлүү нь ярьтал манай эхнэр манайд аав ээжтэй хамт амьдармааргүй байна гэж хэлсэн. Би ч гуйж гувшаад учирлаж тайлбарлаад удахгүй тусдаа гарна гэж хэлээд гэртээ аваад ирэв. Манай эхнэр 1.6 kg дутуу төрсөн л дөө бас охиноо хөхүүлдэггүй угждаг болхоор эхийн сэтгэл гэгч зүйл байдаггүй юм шиг байгаан. Би л охиноосоо 1 хоног хол хонохоор л санаад үхчихгээд байдаг юм. Харин манай эхнэр бол тийм биш. Саяхан ар гэрт нь асуудал гарлаа гээд яараад явахаар нь би санаа зовоод араас цагийн дараа яваад очтол ар гэрт нь ямарч асуудал гараагүйгээр барахгүй эхнэр маань очоогүй байлаа.

БИ ч уурандаа тэр орой нь охиноо гэрт нь аваачаад өгцөн. Тэгтэл маргааш нь надруу залгаад байхаар нь хариу өгөхгүй байж байтал msg ирсэн. Манайхаас ирж охиноо авахгүй бол асрамжийн газар аваачиж өгнө шүү гэсэн msg байсан. Би уншаад их гайхсан. 8 9 сар хэвлийндээ тээж төрүүлсэн үрээ тэгж хэлдэг эх хүн гэж байх уу?

Бас хадмындаа амьдрах хэцүүг би гадарладаг ч яагаад худлаа яриад гадуур хоноод байгааг нь би ойлгохгүй байна. Би охиноо хойд эцэг эхийн бараа харуулчихгүй элэг бүтэн өсгөчих юмсан гэж эхнэрээ зөндөө л гуйлаа.

Одоо нэмэр алга? Би яав л дээр вэ? Та бүхэн надад туслаач