Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн бол мөнгөн медалийг мөн л Монгол Улсын тамирчин, ОУХМ Г.Хэрлэнцэцэг зүүв.

ОУХМ  Г.Хэрлэнцэцэг нь  "Токио 2020" олимпийн наадмын буудлагын төрөлд эрхээ аваад буй ОУХМ Э.Даваахүүгийн  гэргий юм. 

Түүнчлэн чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдо бөхөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар мөн хүрэл медаль хүртээд байгаа билээ.