Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 29. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, долоон улаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал:  Шороо

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

 Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.