25 настай Надине Керастас спортын хүн хэдий ч энэ салбараасаа илүү моделийн чиглэлээр илүү амжилт олжээ. Германд амьдардаг түүний хувьд  олон жилийн турш бие бялдаржуулах спортоор хичээллэн амжилтын араас явж байв.

Түүний хувьд энэ спортын анх эмчийн зөвлөснөөр дасгал сургуулилт хийж биеэ чийрэгжүүл гэсэн зааврын дагуу хичээллэж байжээ. Харин таван жилийн дараа тэрбээр мэргэжлийн тамирчин болсон аж. 

Энэ бүхний хажуугаар инстаграмд өөрийн биеийн галбирыг харуулсан зургаа оруулдаг байсан нь түүнд олон мянган дагагчийг авчирчээ. Сая гаруй дагагчтай болсон тэрбээр одоо ганц зургаа олон нийтийн сүлжээ сайтнаа байршуулаад л хөлсөнд нь 3000 долларын цалин авдаг болжээ.