Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Их-Эрэг” гэдэг газар “Буянт” голын 5 метрийн өндөр бетонон гүүрнээс тус сумын харьяат иргэн С /27 настай, эмэгтэй/ үсрэх гээд байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 17.00 цагтиржээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 17.45 цагт эсэн мэнд буулгаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Амиа хорлох нь асуудлын шийдэл биш тул дотны хүнтэйгээ ярилцах, асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцахыг сэтгэл зүйчид зөвлөдөг байна.