Бидний амьдарч буй нийгэм маш завгүй, битүү байдаг учир зарим тохиолдолд дугуй тавих газар ч олддоггүй. Тэгвэл энэ асуудлыг эвхэгддэг "Moveo" скутер (моторт дугуй) шийдсэн байна. Та скутерээ хэрэгтэй үедээ унаж, хэрэгтэй үедээ эвхээд л чирээд явах боломжтой юм байна.


Моторт дугуй бол томоохон хотуудын хамгийн өргөн хэрэглээнийн нэг билээ. Гэхдээ энэ жилийн хамгийн хэрэгцээт унаа нь "Moveo" – скутер болох бололтой. 


 

Moveo – скутерыг Венгерийн Antro Group зохион бүтээсэн байна. Энэ скутерын жин нь 25 кг бөгөөд авсаархан тээш болгож болох аж. Тиймээс "скутерээ хаана байрлуулах вэ?" -гэж толгой гашилгах хэрэггүй болж байгаа юм. 


"Moveo" зайгаар ажилладаг бөгөөд цэнэглэлгүй 35 км замыг туулдаг байна. Цагт 45кмцаг хурдлах чадвартай. Хөл хөдөлгөөн ихтэй, замын түгжрэл ихтэй хотод хамгийн тохиромжтой унаа бол "Moveo" скутер болох нь ээ.