Япончууд далайн сувдан бүтээгдэхүүнээрээ алдартай улс орны нэг. Тиймдээ ч далайн гүнээс сувд цуглуулах эртний аргатай байжээ. Хамгийн сайн сувд далайн гүнд байдаг бөгөөд байгалийн жам ёсны дагуу бий болсон сувд хамгийн үнэтэй байдаг.

Орчин цагт харин сувдыг тариалах болсон. Тэгвэл эртний япончууд далайн гүнээс сувд цуглуулагчдыг Ама гэж нэрлэдэг байсан бө энэ ажлыг голдуу эмэгтэйчүүд хийдэг байжээ.

Учир нь эмэгтэй хүний арьсан дахь өөхөн давхарга эрчүүдийг бодвол арай нимгэн учир усан доор амьсгалах хугацаа нь мөн арай илүү байдаг гэнэ. Тиймээс эмэгтэйчүүд энэ ажилд илүү мэргэшүүлсэн байжээ. Аманууд 15-20 метр гүн далай ёроолоос сувд түүдэг байжээ. Энэхүү түүхэн гэрэл зургийг Японы Чиба хойгийн орчим авсан байна.