Улсын Их Хурлын дарга З.Энхболд  өчигдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг өөрчлөх тухай захирамж гаргалаа.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар уг захирамжид заажээ. Мөн энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарт үүрэг болгосон байна.