Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж жүдогийн дэлхийн аварга Saeid Mollaei-д гурван өрөө байр бэлэглэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Saeid Mollaei 1992 нэгдүгээр сарын 5-нд  Иран улсын Тегеран хотод төрсөн, өндөр 175 см, 27 настай, 81 кг-ийн жинд зодоглодог. Түүний амжилтуудаас дурдвал, 2015 онд Кувейтийн Азийн аварга болон Чингис хаан гран-при тэмцээний хүрэл, 2016 онд Ташкентын Азийн аваргаас хүрэл, 2017 онд Хонконгод болсон Азийн аваргын мөнгө, Исламын эв санааны наадмын алт, Будапештын ДАШТ-ий хүрэл, 2018 онд Жакартын Азийн наадамд мөнгө, Бакугийн ДАШТ-д алт, энэ оны ДАШТ-д тавдугаар байрт шалгарч байжээ.

Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-д зочилж, суралцагч нарт өөрийн мэх, техникээсээ заажээ.











www.mnb.mn