Дөнгөж сая буюу 15:00 цагийн үед 10-12 насны таван хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Тээврийн цагдаагийн албаны албан хаагч илрүүлжээ. (2019.12.05)

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Тээврийн хэрэгсэл болон таван хүүхдийг манай албан дээр авчирч байгаа. Тээврийн хэрэгслийг журамлаж, хүүхдүүдийг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэж өгнө” гэсэн тайлбарыг өглөө. 

Иймд эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа, хяналтаа сайжруулах хэрэгтэйг анхаруулж байна.