Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагаас товлогджээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 /онц, харгис хэрцгийгээр хүнийг алах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн.