Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалт, нийтийн тээврийн шинэчлэл, түгжрэлийг бууруулах гэх зэрэг нийт  43 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм. 

Үүнээс хамгийн чухал нь Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн бүх албан хаагчдын цалинг нэмэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь инфляцын өсөлттэй холбоотой аж.

Төрийн албан хаагчдын дундаж цалин 900 мянган төгрөг байгаа бөгөөд 2014 оноос хойш цалин нэмээгүй юм. Иймд Засгийн газар сүүлийн 3 жилийн инфляцийн дундаж өсөлтийг 8 хувиар тооцож, жил тутам 72 мянган төгрөгөөр нэмлээ. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 1 сая 70 мянган төгрөг болох аж.

Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ.