Төрөлхийн тархигүй шахуу төрсөн бяцхан хүү амьдралын хүнд бэрхтэй тэмцсээр 2 насны ойтойгоо золгожээ. Бяцхан хүүг хэвлийдээ байхад түүний тархины оронд их хэмжээний шингэн байгааг эх нь мэдсэн аж. 

Тиймээс эмч нар хүүхдийг төрүүлэхээс татгалзах санал тавьсан ч эх нь энэ байдалтай үл эвлэрэн хүүгээ төрүүлсэн байна. 

2012 оны 3 дугаар сарын 6-нд төрсөн Ноа хүүгийн төрөлхийн өвчин нь тун ховор тохиодог.Тархигүй төрсөн хүүг хорвоод мэндэлсний дараа амьд гарах боломж байхгүй гэж гэрийнхэн нь бодон бараг оршуулгын ёслолыг нь хүртэл төлөвлөж байжээ. 

Бяцхан хүү төрснөөсөө хойш 10 хоногийн дараа эмнэлэгээс гарсан ч үргэлж эндээ ирэн тархинаасаа шингэн соруулдаг байв. 





 



Харин одоо Ноа хүү эмч нарыг гайхашруулж байгаа бөгөөд учир нь тэрээр хэдийнэ 2 нас хүрчээ. 

 



Хэдийгээр хүүгийн эрүүл мэндийн энэ байдал сэтгэл түгшээдэг ч Ноа хүүгийн амьдралын мөч бүхэн нь түүний гэр бүлийн баяр байсал болсоор байгаа