Universe Best Songs тэмцээний анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэй нэгэн. Түүнийг уншигчид "Зүрхэнд гэрэлтэх од" болон "Ээжийн дайсан" кинонд тоглосноор нь илүүтэй мэдэх биз ээ.

Тэрбээр  Н.Алтанхайрхан гэх залуутай нижгэр хурим хийж байсан удаатай.  АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүүтэй суусан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болцгоосон. Харин тэд өдгөө хэдийнээ хувь хувийн зам мөрөө хөөж, хоёулаа хайраа олсон гэнэ. Дуучин бүсгүйн экс нөхөр нь удам залгах үрээ хэдийн өлгийдөж авсан. Тэгвэл Ч.Цэлмүүний хувьд хайртыгаа хэдийнээ олж, олон нийтэд танилцуулсан гэхэд болно. Хосууд Япон улсад сурч, амьдарч буй. Ингээд тэдний аз жаргалтай агшныг тусгасан гэрэл зургийг сонирхуулж байна.