Улсын онцгой комиссын хуралдаанаас өчигдөр Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээ эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшин "Улсын онцгой коммиссоос Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна" гэлээ. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрийн Үндэсний аюулгүй байдал гаргах юм. 

БНХАУ-д гарсан коронавирусын тархалт 2020 оны 2-р сарын 10-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусын халдвар авсан 2484 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт өвчтөний тоо 42708 болов. Мөн өдөр 108 хүн нас барж, нийт эндэл 1017-д хүрлээ. Мен шинээр нэмэгдсэн сэжиг бvхий 7333 евчтенийг эмнэлэгт шинжилж байна. 

“Оном” сангийн эрдэмтдийн багийг төлөөлж эрдэмтэн Д.Наранбаатар коронавирусийн халдварын талаар АНУ-ын Калифорни мужаас монголчууддаа зориулж мэдээллийг өгсөөр байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнөө өглөөний мэдээлэлдээ, Коронавирусын халдвар авсан хүмүүсийн хурд саарахгүй байна. Нэг өдөрт  3 мянга гаруй хүн халдвар авч байна. 

Монголчууд энэ жил сар шинийн баяр тэмдэглэх шаардлагагүй. Коронавирусийн халдварын тархалт ингэж эрчимтэй нэмэгдэж байхад бид олноороо цуглаж, өөрсдийгөө эрсдэлд оруулж болохгүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй юм. Эрүүл саруул байвал бид олон цагаан сар тэмдэглэнэ.

Хэрэв энэ халдвар Монгол Улсад гарвал манай эрүүл мэндийн салбар дийлэх үү? Манай улсын эрүүл мэндийн системийн хэмжээнд хэчнээн сэхээн амьдруулах ор, амьсгалуулах аппаратын хангамжтай билээ. Хэдэн жилийн өмнө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн сэхээний тасагт амьсгалын аппарат гурав л байсан. Одоо нэмэгдсэн байж магадгүй. Хятад улс коронавирусийн халдварын эмчилгээний тав дахь удирдамжаа шинээр батлуулж байна хэмээн мэдэгдлээ. 

БНХАУ бол маш хурдацтай арга хэмжээнүүдийг авч байгаа ч тархах чадвар нь өндөр байна. Хүнээс хүнд халдварладаг болохоор коронавирусийн тархалт буурах болоогүй. Өвчтэй хүний ард халдвар авсан байх магадлалтай хүний тоо маш олон хүн байгаа. Коронавирусийн хувьд хамгийн харамсалтай нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхээсээ өмнө бусдад халдвараа тарааж байна. Дэлхийн эрдэмтдийн хийж байгаа дүгнэлт бол тархалтыг зогсоох явдлыг БНХАУ алдчихлаа. Хятадын Засгийн газрын хамгийн том алдаа нь цагаан сараа тэмдэглэсэн нь хурдацтай тархахад хүргэлээ хэмээн олон улсын эрдэмтэд дүгнэж байна. Одоо харин тархалтыг бууруулахын төлөө нэгдэх хэрэгтэй гэжээ. “Оном” сангийн эрдэмтдийн багийнхан гэр бүлийн түвшинд цагаан сарыг тэмдэглэж болохгүй. Энэ нь цаашаа даамжирах магадлал хэрэгтэй. Коронавирус нь өндөр настай, дархлааны системийн асуудал, суурь өвчтэй хүмүүс халдвар аваад амиа алдаж байна. Олон улсын түвшинд тархалтын хурд саарахгүй байхад цагаан сараа тэмдэглэх хэрэгггүй. Манай улсын том эмнэлэгт хэдэн сэхээн амьдруулах тасагт хэдэн ор байдаг билээ? Гэтэл өнөөдөр бид цагаан сараа тэмдэглэнэ гээд халдварыг монголд оруулаад ирэхгүй байх баталгаа алга гэж үзэж буйгаа илэрхийллээ. Монгол улсад илрээгүй байна гээд баяр тэмдэглэх хэрэггүй. Улсын онцгой байдлын комисс гэр бүлийн хүрээнд цагаан сараа тэмдэглэнэ гэдэг шийдвэр гаргаж байгаа нь маш буруу. гэдгийг монгол эрдэмтэд хэлэв. Хэрэв гэр бүлийн хүрээнд баяраа хийвэл халдвар тараах өндөр эрсдэлтэй аж. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс цагаан сарыг нийтээрээ тэмдэглэх асуудлыг хориглох хэрэгтэй байгаа гэдгийг хаана, хаанаа анхаарах цаг иржээ. Учир нь манай улсын хилийн заагт 120 километрын цаана коронавирус бүртгэгдэж, онц байдал зарлаад байгаа билээ.