Сайн байцгааана уу. Өмнө нь бичиж байсан ч ахиж эргэлзээд хүмүүсээс зөвөлгөө авмаар байна. Би нь асуудлыг нэг л талаас ьн хараад байгаа байх гэж бодоод үр хүүхэдтэй учраас зөв талаас нь зөвөлгөө өгөөрэй.

Би найз залуугаасаа төрөөд 3-хан сар болоод салсан шалтгаан нөгөө л араар тавилт. Энэ хугацаанд ярьж холбоотой байгаагүй ч хүүхдээ 1 ой хүрээд л хааяа л ярьдаг болсон. Одоо ч гэсэн хааяа л ярьдаг ч хүүхэд маань 3 нас хүрлээ , 3 жил эцэггүй хүүхэдтэй байж үзсэн учраас одоо бол хүүхдээ бодоод нийлмээр байна. Энэ олон жил хол байсан харилцаа амьдрал болох болов уу, урьдахаа сөхөөд хэцүү болов уу. Энэ хугацаанд тэтгэмж тогтоолгоход 1 л ирсэн. Тэгээд л би эхлээд залгавал л ярина. Ам нь л сайхан, үйл хөдлөл алгаа. Гэхдээ одоо ямар алхам хийсэн нь сүүлд надад бас охинд минь хэрэгтэй вэ? Зөвлөөч!!!?