Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Парламент тв-ийн “Ярих өнцөг” нэвтрүүлэгт гадны орноос оролцлоо.

Тэрбээр нэвтрүүлгийн төгсгөлд “Та эх орондоо очих уу ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна ” гэсэн хариулт өгөв.