Зөвхөн гараа харуулаад л мөнгө олно гэхээр таны ой ухаанд тэр бүр буухгүй байна уу. Тэгвэл Эйшли Ковингтон гэх бүсгүй энэ аргаар хамгийн их ашиг олдог нэгэн. 

Биеийнхээ нэгээхэн хэсэг болох гараа оруулсан зар сурталчилгааны зурганд ороод л цалин аваад байна гэхээр танд ямар санагдаж байна даа. Нэг үгээр хэлбэл гарны модель гэж хэлж болохоор Эйшли байнга л гартаа бээлий өмсөж, мөнгө олдог гол хэрэгсэлээ байнга хамгаалдаг аж. 

Түүний гарыг загвар өмсөгч Адриана Лима, Брук Шэйлд болон жүжигчин Чарльз Терон зэрэг алдартнуудын оролцсон сурталчилгааны зурганд ч ашигладаг байна. Үүнээс гадна гэр ахуйн нэртэй брэндүүд болон Dior, Maybelline, Rolex зэрэг гоо сайхны брэндэд ч гараа оролцуулан зураг авалт хийлгэдэг байна.