Сайн байцгаана уу. Би 28-тай 1 хүүхэдтэй эмэгтэй. Амьдралдаа хамгийн том алдааг гаргаж хүүхдээ элэг бүтэн өсгөж чадахгүй өөрөө өөртөө хувь заяандаа гомдож явлаа.

Гэхдээ ганц хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан өсгөх бүрэн боломжтой. Гэвч сүүлийн үед хүүхдэд минь аав хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодоод… Учир нь манай хүүхэд эрэгтэй хүн их сайн танихгүй ч хамаагүй гараа өгөөд тэврүүлнэ хүзүүгээр нь тэврээд л хацар нь нүүрээ наадаг энэ бүхнийг харах надад үнэхээр хэцүү байна. Би уг нь хэзээ ч хүнтэй сууж хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй гэж боддог байлаа. Гэхдээ хүүхэдтэй болох боломжгүй эрэгтэйтэй танилцдаг ч юм билүү гэж бодох боллоо. Зөвлөөч хүмүүсээ…