Монголын оюутны аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт энэ жил анх удаа багтсан таэквондогийн тэмцээн гуравдугаар сарын 29, 30-нд болж, аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд нийслэлийн болон Дорнод, Дархан-Уул аймгийн нийт 18 их, дээд сургуулийн 150 орчим тамирчин эмэгтэйчүүдийн 49, 57, 65 кг, эрэгтэйчүүдийн  54, 58, 68, -74, + 74 кг-ийн жингийн ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний аваргууд ирэх зургадугаар сарын 8-14-нд БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотноо болох таэквондогийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

Тэмцээний медальтнуудыг танилцуулвал,

Эмэгтэй -49 кг:
 

  1. С. Янжинлхам /БХИС/
  2. Б.Дуулиан /Дорнод ПК/
  3. Д.Отгонжаргал /Мон-Алтиус БТДС/


Эмэгтэй -57 кг:

  1. Д.Төмөрсүх /ИЗИС/
  2. Г. Хулан /Мон-Алтиус/
  3. З. Отгонтөгс /ШУТИС/


Эмэгтэй -65 кг:

  1. У. Ханд /ҮБТДС/
  2. С.Уранбилэг /Монгол ДС/
  3. Буянжаргал /ҮБТДС/


Эрэгтэй  -54 кг:

  1. Н. Гандорж /Монгол ДС/
  2. С. Түмэндэмбэрэл /ШУТИС/
  3. Э. Бат-Эрдэнэ /БХИС/


Эрэгтэй  -58 кг:

  1. М.Түмэнбаяр /БХИС/
  2. А. Нацагдож  /ШУТИС/
  3. Б.Буянтулга /Дорнод ПК/


Эрэгтэй  -68 кг:

  1. П. Тэмүүжин /БХИС/
  2. Б. Сэргэлэнбат /ҮБТДС/
  3. О.Оюунбилэг /ҮБТДС/


Эрэгтэй  -74 кг:

  1. Н.Золжаргал /ОУЭЗБДС/
  2. Э.Мөнхбуян /ХСИС/
  3. О.Билгүүн /ШУТИС/


Эрэгтэй  +74 кг:

  1. Б.Түвшинжаргал /ХААИС/
  2. Н.Насанбаяр /ШУТИС/
  3. Н.Сэдэд /ИЗИС/


Шилдэг эмэгтэй тамирчин:

       Д.Төмөрсүх /Их Засаг ИС/

Шилдэг эрэгтэй тамирчин:

        Н.Гандорж /Монгол ДС/
 
Байгууллагын нэгдсэн дүнгээр Н.Жанчив дасгалжуулагчтай БХИС тэргүүлж, ХААИС болон ҮБТДС-ийн багууд удаалжээ.

Энэ удаагийн тэмцээнийг гардан зохион байгуулахад Ж.Алдарбаяр ерөнхийлөгчтэй Монголын оюутны таэквондогийн холбооны залуучууд идэвх санаачлагтай ажиллаж медальт байранд шалгарсан тамирчидад тусгай шагнал гардуулан уг тэмцээнийг олон улсын түвшинд удирдан зохион байгуулсан аж.

Оюутны таэквондогийн анхдугаар тэмцээнийг Оюу толгой, Минж занд, Трансвест, Авзага трейд, Өсөх ордон констракшн, Макс групп зэрэг олон компани, байгууллагууд дэмжин туслаж явуулсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.

Х.Даваа