Сүүлийн үед монголчуудын дунд ихээхэн түгэж буй буруу заншил нь "Илүү тэнгэртэйдээ алагдаж, ижил тэнгэртэйдээ харагддаг" хэмээн чоныг ихээр авлах болсон.

Тэгвэл үүнтэй адил хятад баячуудын дунд үүнтэй төстэй мода дэлгэрсэн бөгөөд бар агнаснаар нэр хүнд нь өсөн хөрөнгө чинээлэг нь арвижина гэсэн явган яриа гарчээ. Тиймээс баячууд нь нууцаар бар агнах болсон аж. Саяханы жишээ гэхэд Хятадын Гуандон мужийн Жанжиан хотод 10 бар агнан ачааны машинд тээвэрлэн явсныг цагдаагийнхан илрүүлжээ.

Ховордсон амьтан агнасан 31 настай уг этгээд нь энэ хэргийнхээ улмаас 10 жил хүртэл шоронд хоригдон их хэмжээний мөнгөн торгууль төлөх гэнэ.