Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 252 зорчигч ирлээ
2020/03/19
Истамбул-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Монгол Улсын 252 иргэнээ авчирлаа. Ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч бүгд тусгаарлагдлаа.
Мэргэжлийн хяналтынхантай мөр зэрэгцэн онцгой байдал, цагдаа, ХӨСҮТ, ЗӨСҮТ, хил, нисэхийнхэн цурамхийлгүй ажилласаар байна.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Харин экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч явсан юм.
Журмын дагуу иргэдийг 14 хоног тусгаарлан ажиглалт шинжилгээ хийнэ.
Зочин · 2020/03/19
Баярлсан бол мөнгөө төл.
зочин · 2020/03/19
эх орондоо ирэх сайхандаа.төр засагдаа их баярлаж бна
Зочин · 2020/03/19
Миний Монголын ард түмэн эвтэй байдаа хүчтэй
Zochin · 2020/03/19
Eleg negten mongolchuud mini eh orondoo tavtai moril,odoo taivan baitsgaa aij zovoh hereggui tur uls chini tusheed avlaa.Ard tumnee gesen setgeltei alban haagchiddaa bayarlalaa.