Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /3 сарын 22/ ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах

2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах

3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах

4. Цагааннуурын боомтоор 3 сарын 23-ны 20 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй

5. Алтанбулагийн боомтоор ирэх долоо хоногийн Бямба гаригийн 06:00 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй

6. Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг түр хугацаанд хойшлуулахаар тус тус шийдвэрлэлээ.

Мөн ариутгал халдваргүйжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах чиглэл өгөв. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэж хүргэх болно.