Дэлхий нийтээр “COVID-19” вирусийн цар тархалт ихсэж онц байдал зарласантай холбоотойгоор манай улс бүх нийтээр онц байдал зарлаж Улсын Онцгой Комиссоос хөл хорио тогтоогоод буй энэ үед хүнсний салбарын үйлдвэрүүд зүгээр суусангүй дор бүрнээ хичээж нөөц бололцоогоо ашиглаж бараа бүтээгдэхүүний үнийг барьж, бусад үйлдвэрлэгчдээ уриалж, чанартай найдвартай хүнсээр хангаж байгаа билээ.

 

Цаг үеэ мэдэрч хэрэглэгчдэдээ зориулж шинэ бүтээгдэхүүнээр хангаж олон хүн цуглах аюултай энэ үед гэртээ хэрэглэх, гэртээ хүргүүлж авах гээд маш оновчтой аюулгүй шинэ санаануудыг гаргаж ирж байгаа нь Үндэсний үйлдвэрлэгч нар цаг үеийг мэдэрч чадаж байгаа явдал юм

 

Хүнсний үйлдвэрлэгч тэр дотроо ажилчид, борлуулагч нар бол бусдын өмнөөс тэргүүн шугамд өөрсдийгөө эрсдэлд оруулан байж ажилдаа сэтгэлээ шингээж байгаа зоригт хүмүүс юм. Бид бүхний өмнөөс нойр хоолоо хасаж өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нийт хүнсний үйлдвэрлэгч болон ажилчдадаа талархал илэрхийлье.