Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

-Даваа - 11.00 - Математик, 15.00 - Физик

-Мягмар -11.00 - Англи хэл, 15.00 - Орос хэл
-Лхагва - 11.00 - Хими, 15.00 - Монголын түүх
-Пүрэв - 11.00 - Монгол хэл, 15.00 -Нийгэм судлал
-Баасан - 11.00 - Биологи, 15.00 - Монгол хэл бичиг, 15.30 - Газар зүй

Та бүхэн тухайн өдрийн хичээлийн агуулгатай уялдуулан өөрсдийн зүгээс асууж тодруулах зүйлээ асууж хариултыг нь авах боломжтойгоороо давуу талтай юм.