Цахим хуудаснаа "Covid-19 вирусийн халдвартай хоёр Монгол эмэгтэй эдгэрлээ. Франц иргэний уушгины үрэвсэл эдгэрсэн" гэх мэдээлэл цацагдав.

Энэхүү мэдээлэлд Эрүүл мэндийн яамнаас "Коронавирусын халдвартай 10 хүний заримынх нь биеийн байдал дээрдэж буй талаар ХӨСҮТ мэдээлж байгаа. Гэтэл эмч, мэргэжилтнүүд эдгэрсэн гэж мэдээлээгүй байхад өвчтнийг эдгэрээд эмнэлгээс гарсан мэт ташаа мэдээлэл сошиал орчинд түгэж байна. Эхний өвчтөн эмнэлгээс гарахад наад зах нь 10 хоног шаардагдах тухай ХӨСҮТ мэдээлсэн. Тиймээс эмч, мэргэжилтнүүддээ энэ мэт бодит бус мэдээллээр дарамт учруулахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.