Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн хэсэг, ар нуурын хөвөөнд өвөлжилт харьцангуй хэвийн байсан ч 2020 оны гуравдугаар сарын 23-ны шөнө орсон цас тал газартаа 50-55 см, уул талдаа 1.20-1.40 метр их хэмжээний цасны улмаас тус суманд хаваржилт хүндэрсэн байна.

Зарим малчдын өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулан сумын удирдлагуудаас аймгийн онцгой комисст хүсэлт гаргасны дагуу аймгийн нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Ажлын хэсэг Хужирт багийн ар нуурийн хөвөөнд өвөлжиж буй 20 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцахаас гадна тэр чиглэлийн айлуудын нүүдэл цасанд боогдож зогссон байсныг аймаг, сумын Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллалаа.