Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр  мэдээлэл хийлээ. Энэ үеэр  ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар 2516 хүн тусгаарлалтад байгаа УОК-ын 14-р хуралдааны тэмдэглэлд 14 хоног тусгаарлах хүмүүсийн хугацаа дууссан болохоор 200 хүнийг гаргасан. Тусгаарлалтаас гарсан иргэд өөрийгөө гэртээ мөн тусгаарлах ёстой. Сэлэнгээс хөл хорионоос гарсан нэг иргэн гэртээ дэглэм сахих ёстой байтал Улаанбаатар хотод ирээд гурав хоног архидан согтуурсан хэрэг гарсан. Тийм учраас иргэн бүхэн дор бүрнээ хариуцлагатай баймаар байна.

“Нэг иргэн-Нэг өрөө” гэсэн стандартаар 320 гаруй хүнийг авч тусгаарлах боломж бидэнд байгаа. Үүний хүрээнд зарим томоохон зочид буудлыг дайчилна. Өнгөрөгч бүтэн сайн өдрөөс эхлээд гадаадаас ирсэн иргэдийн ачааг олгож эхэлсэн байгаа. Ачаануудыг 14 хоног байлгаж, одоо ачааны гадна талыг ариутгаад, түрүүчээс нь олгож эхэлсэн. Гадагшаа явж байгаа иргэддээ сануулахад, гамшгаас хамгаалах онцгой дэглэм дуусах хүртэл та бүхэн тухайн улс орондоо байх шаардлагатай гэдгийг дахин хэлмээр байна. Тийм учраас гадагшаа явж байгаа иргэд маань хувийн ажлаа маш сайн төлөвлөөрэй. Оччихоод эргэж ирнэ гэсэн асуудал байхгүй гэдгийг хэлье” гэсэн юм.