Улсын онцгой комисс Ерөнхий сайдаас өгсөн хэд хэдэн чиглэлийн дагуу шуурхай штаб өнөөдөр хуралдсан байна.. Энэ үеэр УОК-ын гишүүд Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ажлын хувиарлалтаа хийж байгаа бөгөөд маргааш энэ шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл өгөхөөр болжээ. 

Эдгээр ажлуудын хүрээнд иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.