Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Ардын намын дэргэдэх дөрвөн ТББ-ын хамгийн олон гишүүнчлэлтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр холбооныхоо 23 жилийн ойг тохиолдуулан "НАМЗХ-ын  түүх бол Монголын үе үеийн залуусын хамтдаа оролцсон, хамтдаа хөгжсөн, хамтдаа бичилцсэн, хамтдаа бүтээлцсэн түүх юм" хэмээн үе үеийн гишүүд, дэмжигчиддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн.

   Тэгвэл НАМЗХ-ны Ерөнхийлөгч шинэ зөвлөхүүдээ батламжлан ажилд нь оруулжээ. Тодруулбал Монголын Оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер, НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Монголын Авто замчин залуучуудын холбоо ТББ-ын тэргүүн, "Шинэ Завхан" төслийн санаачлагч, инженжер Н.Мөнхбаясгаланг томилсон байна. Ийнхүү монголын мянга мянган залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон НАМЗХ-ны Ерөнхийлөгч, салбартаа манлайлагч, мэдлэг боловсролтой, ур чадвартай залуучуудаар зөвлөхүүдийн бүрэлдэхүүнээ тэлжээ.