Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцсэн гадаад харилцаатай холбоотой зарим шийдвэрийг Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар танилцуулав.

Тэрбээр "БНХАУ-ын Эрээн хотод амьдарч буй манай улсын 56 иргэн эх орондоо ирэх хүсэлт өгснийг шийдвэрлэж маргааш Зам-Үүд боомтоор оруулж ирэхээр боллоо. БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрсөн. Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны 4, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа.

Мөн гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд рүү гээ чиглэсэн авах арга хэмжээгээ Гадаад харилцааны яам судалж байна. Өнөөдрийн байдлаар 788 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа. Манай яам саналаа танилцууллаа. УОК-ын даргын үүргийн дагуу саналаа танилцуулсан. Сангийн яам, Хөдөлмөрийн яамтай хамтраад саналаа боловсруулаад УОК-т танилцуулахаар болж байна.

Бид эрсдлээ тооцож байна. Ямар тохиолдолд татан авах вэ гэхээр улс орны аюулгүй байдал, эрүүл ахуйн орчноо нэгдүгээрт бодно. Эмнэлэгт хэвтсэн хүмүүс хэр сайжирч байна, тэрийг бэлдэж байж хуваарь гаргана.

Иргэдээ бид орхихгүй. Боломжоороо, чадлаараа, нислэг хийдэг цэгүүдээсээ авах бодлого барина. Тодорхой хугацааг өнөөдөр хэлэх боломжгүй. Гадаад улсад халдвар авсан Монгол Улсын нийт 9 иргэн байгаа. Тухайн газрын ЭСЯ-д холбоотой байгаа ихэнхтэй нь. Зарим нь өөрсдөө мэдээллээ нууцалж байгаа, тухайн оронд хүний эрхийн асуудал учраас. Ерөнхий биеийн байдал тогтвортой байгаа.

Иргэдээ татан авахаар болбол хангалттай хугацаа өгч зарлана. Өөр орноос транзитаар ирэх боломжийг нь иргэддээ хангаж өгнө. ТУхайн үедээ УОК шийднэ. Эндээс нислэг хийхдээ битүү нисэж байгаа. Нислэг байгаа тохиолдолд явна гэсэн иргэдийг явуулж байгаа.Мөн дэлхий нийтээрээ бүх газарт ялгаагүй, Монголд ч мөн гадаад иргэдийн виз дуусаж байгаа. Өнөөдрийг хүртэл виз нь дууссан иргэдийг шийтгэл торгуульд оруулаагүй. Мэдээж дуусаж байгаа хүмүүс ЭМЯ-ндаа хандах хэрэгтэй" гэлээ.