Тус системтэй нийслэлийн есөн дүүргийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудсуудыг холбожээ. Тус харилцагчийн систем нь крилл болон англи хэлний галиг үсгийг таних программ дээр суурилагдсан.

Иргэдээс ирдэг нийтлэг 400 гаруй асуулт хариултыг боловсруулан, бүлэглэн багтаажээ. Иргэд хүссэн асуултандаа хариулт авахаас гадна санал хүсэлтээ илгээх боломжтой. Тус санал хүсэлтийг илгээсэн өдөр, цаг, минут. Хүлээн авч хэрхэн шийдвэрлэсэн байдал зэрэг мэдээлэл архив болон хадаглагдаж үлдэхээс гадна өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан ажиллах юм.

Түүнчлэн иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг үндэслэн дүүрэг дүүргээр ялгаж, иргэдэд ямар асуудал тулгараад байгааг нэгтгэн үйл ажиллагааныхаа чиглэлд тусган ажиллахаар болж байгаа аж. Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны цахим хуудас чатботод иргэд крилл бичгээр болон англи галигаар хандсан ч таньж хариулах давуу талтай юм.

Энэ үйлчилгээг та “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба” гэсэн фейсбүүк цахим хуудсанд хандан авснаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болно.

Цахим хуудсын “мессенжер” хэсэгт хандаж

: “Get started” гэх бичигт дарснаар газартай холбоотой хүссэн асуултад хариулт авч болно 

Автомат хариулагчтай холбогдон дараах мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой:

  • Газар өмчлөлийн тухай мэдээлэл
  • Газрын төлбөрийн мэдээлэл
  • Газрын кадастрын мэдээлэл
  • Газар эзэмших, өмчлөхөд бүрдүүлэх материал
  • Газрын биржийн мэдээлэл
  • Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдтэй шууд холбогдох
  • Хуваарьт цаг зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой юм.