Вакциныг эсэргүүцдэг хүмүүс өвдөхдөө хаана ханддаг вэ?
4 цагийн өмнө
Зуны дэлгэр цаг ирж, гэр бүлээрээ аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж байна. Харин бага насны хүүхдүүд улаанбурханд өртөх эрсдэлтэй хэвээр байгаа тул эцэг эхчүүд бид вакциныг хугацаанд нь хийлгэх нь нэн чухал юм.
Сүүлийн жилүүдэд сошиал орчинд вакцины талаарх ташаа мэдээлэл, хардалт, төөрөгдлөөс үүдэн зарим эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахгүй байх хандлага нэмэгдэж байна.
Тэр бүү хэл, шинжлэх ухааны үндэслэлгүй, нотолгоогүй мэдээлэл түгээгч вакцин эсэргүүцэгчдийн нэгдсэн групп хүртэл сошиал орчинд идэвхтэй байна. Тэнд ямар мэдээллүүд хөвөрдөг вэ гэвэл “Вакцин бол эмч нарын бизнес”, “Төрийн шахалт”, “Хятадын бид нарыг устгах бодлого”, “Вакцин бол хор”, “Вакцин хийлгэснээр өвчин тусдаг”, “Эмч нар өөрсдийнхөө үр хүүхэд, ач, зээд вакцин хийлгэдэггүй гэж олон хүнээс сонссон” гэх мэт олон нийтийн ойлголтод эргэлзээ төрүүлэхүйц, ямар ч үндэслэлгүй, хувь хүний үзэл бодолд тулгуурласан мэдээллүүдийг хоорондоо хуваалцдаг.
Яг ингэж вакцин эсэргүүцэгчдээс асуумаар байна. Та өвдөхдөө хаана хандаж, хэнд үзүүлдэг вэ? Эмчид ханддаг бол, эмчилгээ хийлгэдэг бол та шинжлэх ухаанд итгэж л байгаа хэрэг. Учир нь өнөөдөр бидний хэрэглэж буй эм, эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлт гээд энэ бүхэн шинжлэх ухаанд үндэслэж бий болсон зүйлс. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдэдээ улаанбурханы вакциныг хийлгэж, тэдний амьд явах эрхийг хамгаалаарай.
Д.Баттогтох
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XXN80955877
Зочин · 4 цагийн өмнө
ANUSDI80955877